ӨНӨӨДӨР: “Ногоон хот-Иргэний оролцоо” аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Тавдугаар сарын 11-ний
өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: МҮХАҮТ-ын байранд: “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд
“Таны ирээдүйд татварын боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөг болно.
10.00-11.30 цагт: “Үндэсний цахим ном зүй” хэлэлцүүлэг болно. Утас: 7011-2397, 8850-3508, 9904-6963.
11.00 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулна. Утас: 9902-9583.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар иргэн Б.Ариунзул мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Мод тарих үндэсний
өдрүүдийг нийслэлд “Ногоон
хот-иргэний оролцоо” уриан дор зохион байгуулна.
14.00 цагт: Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Балжинямын уран бүтээлийн “Анхаар мотор!” үзэсгэлэн нээгдэнэ.
-ЭМЯ, Эмгэг судлалын
Үндэсний төвөөс “Эмгэг судлалын ирээдүйн чиг хандлага-хөгжлийн гарц” Үндэсний
зөвлөгөөнийг зохион байгуулж байна.