ЗАВХАН: Гэрчилгээ авсан эсэхийг нь шалгаж шатахуун түгээгүүрээр үйлчлүүлээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-09 11:35:44

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт ээлжит тохирлын үнэлгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг 8 суманд хийгээд байна.


Жил бүр тохирлын үнэлгээ, баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний судалгаа, график төлөвлөгөөг шинэчлэн гаргаж, баталгаажуулалтын ажлын хамрах хүрээг өргөжүүлэх. Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд нь тохирлын баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлдэг.


Тохирлын  баталгаажуулалтыг “Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль болон Засгийн газрын 291-р тогтоол бусад хууль эрх зүйн баримт бичгийг үндэслэн хийдэг.

Завхан аймгийн тухайд жил бүр аймгийн 24 сумын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайн дурын болон заавал баталгаажуулалтанд хамруулж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээтэй холбоотой чанар хангалтын талаар арга зүйгээр хангаж ажиллаж байна. 

Тавдугаар сарын байдлаар манай хэлтсээс аймгийн 9 суманд ажиллаж, хаврын ээлжит тохирлын үнэлгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, сорьцын хяналтын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

Эдгээрээс онцолбол, 8 сумын 10 аж ахуйн нэгжийн шатахуун түгээгүүрийн 59 хошууны эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хийсэн байна. Завхан аймгийн хэмжээнд нийт 39 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр шатахуун түгээх станцуудын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг жилд хоёр удаа хийдэг.



"Баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээг авснаар олон нийтэд нээлттэй байршуулах, лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг.

Хавар хийсэн баталгаажуулалтын гэрчилгээ нь намар хүртэл хүчин төгөлдөр үйлчилдэг.


Тиймээс иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэхийг зөвлөж байна. Хэмжил зүйн мэдээлэл мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийг ашиглан хэмжил гүйцэтгэдэг юм. Үргэлжлүүлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад шалгалт баталгаажуулалт хийж, гэрчилгээг олгоно гэж Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.

 

Хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулдаг стандарт MNS 3015:2014 болон Шатахуун түгээх станцуудад тавих шаардлагын стандарт MNS 4628 : 2013, шатахуун түгээх станц. техникийн ерөнхий шаардлага MNS 4633:2006, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал гэсэн стандарт журмуудаар хянаж шалгаж, баталгаажуулалтыг хийдэг.


Стандарт, хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх шатахуун түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортлосон, суурилуулсан, засварын дараа ашиглахад Стандарт, хэмжил зүйн газраас шалгалт баталгаажуулалтад хийж, хамруулдаг.

“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн” 7-р зүйлийн 2.1-д заасны дагуу хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжилзүйн төрийн хяналт шалгалтанд хамруулсан байна. Харин загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулдаггүй аж.

Холбоотой мэдээ