ӨВӨРХАНГАЙ: 2023 он гарсаар 303 иргэн шилжин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. 2022 онд Өвөрхангай аймгаас 841 иргэн Улаанбаатар хот болон бусад аймаг руу шилжсэн бол 852 иргэн тус аймагт шилжин иржээ.
Шилжин
ирсэн иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хотоос болон Өмнөговь, Архангай,
Баянхонгор, Төв, Дундговь аймгаас ирсэн байна.
Мөн
2023 оны эхний 4 сарын байдлаар 299 иргэн шилжин явж, 303 иргэн шилжин иржээ.
2022 онд 1461 иргэн, 2023 он гарсаар 230 иргэн аймагтаа сум хооронд шилжилт
хөдөлгөөн хийсэн байна.