Иргэд хувь хүний сэтгэл хөдлөл, үзэл бодол давамгайлсан мэдээллийг түлхүү ашиглах хандлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-05-03 16:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс зэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум"-ыг зохион байгууллаа.

 

Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Монголд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, эвлэл, холбоод, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг байгууллага “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг” уриан дор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар хэлэлцэв.

 

Монгол Улсын хэвлэл, мэдээллийн салбарт өнөөдөр телевизийн 140 суваг, 51 ФМ, радио, 84 сонин, 73 сэтгүүл болон 154 мэдээллийн сайт ажиллаж байгаа аж.


Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Т.Есөн-Эрдэнэ, “Техник технологи өндөр хөгжсөн үед иргэдийн мэдлэг мэдээлэл хоцорч байна. Тиймээс иргэд мэдээллийн боловсролтой байх асуудлыг сүүлийн 30 гаруй жил ярьж байна. Ялангуяа цахим медиа, худал мэдээлэл идэвхжсэн энэ үед мэдээллийн боловсролын тухай хөндөхгүйгээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай ярих аргагүй болж байгаа. Иргэд сэтгүүлчийн бэлтгэсэн баталгаатай, уламжлалт, мэргэжлийн мэдээллээс илүү хувь хүний сэтгэл хөдлөл, үзэл бодол хэт давамгайлсан мэдээллийг түлхүү хэрэглэх хандлагатай болж байна. Бидний явуулсан судалгаагаар, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй цахимаас мэдээлэл авч буй бөгөөд цахим эх сурвалж нь Монголд 93 хувьтай гарсан” гэв.


Энэ үеэр "Глоб интернэшнл" төв Нээлттэй нийгэм форум болон Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх мэдээлэлтэй байх, улс төрийн үйл явцад мэдээлэлтэй оролцох эрх” төслийн хүрээнд явуулсан судалгааг танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хотын болон орон нутгийн телевиз, сонин, сэтгүүл, радио, ФМ, цахим хуудасны нийт 284 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагджээ. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад хамгийн их тулгардаг асуудлын нэгдүгээрт, “мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг” гэж 58 хувь нь хариулжээ. Харин “шүүх, цагдаа, прокуророос дуудах” гэж 38 хувь, “мэдээлэл хулгайлах” гэж 24 хувь нь тус бүр хариулжээ.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын эрх ашгийг ямар субъект хамгийн их зөрчдөг вэ гэсэн асуултад 284 хүний 146 нь “эрх мэдэл бүхий албан тушаалтнууд” гэж хариулсан нь 51 хувийг эзэлж байна. Харин “ажил үүргээ гүйцэтгэх явцад эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн” гэж судалгаанд оролцогчдын 38 хувь хариулжээ. Тиймээс сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад тулгарч буй дээрх асуудлуудыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэмжээ бол эрх зүйн орчныг сайжруулах гэж нийт оролцогчдын 76 хувь хариулжээ.


Энэ үеэр "Цахиур 2022-2023" Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүдийг тодруулав. Гран при шагналын эзнээр NTV телевизийн сэтгүүлч Б.БатцэцэгТэгээс тэгэрэн сурвалжлах цуврал нэвтрүүлгээр, дэд байрт чөлөөт сэтгүүлч Г.Одгарав "Иммуноглобулин" цуврал сурвалжилгаар тус тус шалгарав.


Түүнчлэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр МСНЭ-ээс хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эв нэгдлийн акцыг төв талбайд зохион байгуулж, хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн батлахыг шаардсан юм.







Холбоотой мэдээ