Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-03 15:47:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ оны 5 дугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг мэдээллээ. Хуваариар:

  • Тавдугаар сарын 15-25-нд тэтгэвэр (нийгмийн халамжийн), асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
  • Тавдугаар сарын 15-нд онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
  • Тавдугаар сарын 18-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж,
  • Мөн тавдугаар сарын 25-нд "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж болон “Насны хишиг”-ийг тус тус олгохоор болжээ. 



Холбоотой мэдээ