Монгол-Солонгосын тур оператор компаниудын форум зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын тур оператор компаниудын форумыг энэ сарын 7-нд “Корпорейт Конвеншн центр”-т зохион байгуулна.
Энэ үеэр БНСУ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 орчим компани ирэхээр бэлтгэж байна. Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100-150 тур оператор компани оролцох юм. Уулзалтад оролцож амжихгүй ч бүтээгдэхүүнээ танилцуулах хүсэлтэй тур оператор, ресторан, жуулчны бааз байгууллагынхаа танилцуулах материалыг илгээх боломжтой.