Сүм хийдүүдэд хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-07 16:37:42

Дорнод аймгийн төвд ажиллаж байгаа сүм хийдүүдэд холбогдох байгууллагууд хамтран шалтгалт явуулж, цаашид хяналттай байх хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ.

Тухайн сүмийн үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл, гаднын орны иргэн ажиллуулж байгаа эсэхийг эхний удаад шалгаж, “Амин-Үүд” нэртэй христийн урсгалын сүм зөвшөөрөлгүй ажиллаж байгааг тогтоосон байна.

Хуулинд зааснаар “харь урсгалын сүм соёлын арга хэмжээ эрхлэн явуулж болохгүй” гэж хориглосон байдаг ч зарим сүм дунд сургуулийн сурагчдыг хамруулан төрөл бүрийн дугуйлан хичээллүүлж байгааг шалгалтаар илрүүлжээ. Түүнчлэн үйл ажиллагааны төсөв, мэдээлэл нь хангалтгүй, ямар чиглэлээр ажилладаг эсэх нь олон нийтэд ил тод биш зэрэг зөрчил илэрсэн байна. 

Чойбалсан хотод албан ёсны зөвшөөрөлтэй Христийн 3, буддын 5 сүм хийд ажиллаж, ард олонд буяны үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ