Сувилахуйн сургууль1000 туслах сувилагч бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-07 15:46:23

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Олон улсын чанарын удирдлагын хамгийн сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлж, Засгийн газар, Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр нийгмийн салбарт инновацийг нэвтрүүлэгч жишиг сургууль болох зорилт тавин ISO-9001:2015 стандартыг энэ хичээлийн жилээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү стандартыг 2015 оны байдлаар улсын хэмжээнд  80 гаруй байгууллага хэрэгжүүлсэн ч боловсролын салбараас тус сургууль анх удаа нэвтрүүлж буй нь энэ юм. Энэхүү стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн байгууллага хэрэглэгчийн сэтгэл ханамжид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хүргэж  чадах бөгөөд байгууллагын гүйцэтгэл, үр ашиг сайжирч тогтвортой өсөх хөгжих, өрсөлдөх чадвар нь улам нэмэгдэх боломжтой.

Түүнчлэн тус сургууль нь ЭМЯ, ЭМХҮТ-тэй хамтран энэ хичээлийн жилд эрүүл мэндийн салбарын 1000 туслах сувилагчийг 3 сарын хугацаатай бэлтгэхээр боллоо.

Анх 2010-2011 оны хичээлийн жилээс 30 хүнийг 1 жилийн сургалтын хөтөлбөртэйгээр туслах сувилагчаар бэлтгэж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл нийт 180 хүнийг туслах сувилагчаар бэлтгэжээ.

Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт үнэлгээ өгөх зорилгоор ЭМЯ-наас 2015 онд хийсэн нийслэлийн 1201 сувилагчийг хамруулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сувилахуйн тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал нь ажлын ачаалал их /74 хувь/, ажиллах нөхцөл  хангалтгүй /40 хувь/  гэж үнэлснээс үзэхэд үйлчлүүлэгч нэг бүрт чиглэсэн асаргаа сувилгааг цогцоор нь үзүүлэх туслах сувилагч нэн дутмаг байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Ж.Болор

 

 

 

Холбоотой мэдээ