ОРХОН: “Эрдэнэтийн бал” бүжгийн 27 дахь их наадам болж байна

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2023-04-27 14:13:35
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбор “Эрдэнэтийн бал” бүжгийн их наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 27 дахь удаагийн наадам болж байна. Уг наадамд цэцэрлэгийн наснаас ахмад настан хүртэл оролцдогоороо онцлог юм.

“Эрдэнэтийн бал” бүжгийн их наадмыг “Монголын бүжгийн спортын холбоо”-ны хүндэт ерөнхийлөгч, бүжгийн спортын “Оюу” холбооны тэргүүн, доктор Д.Ганчулуун анх санаачилсан юм. Энэ сарын 29-нд шилдгүүдээ шалгаруулна.

Дэлхийн бүжгийн өдөр дөрөвдүгээр сарын 29-нд тохиодог.