ӨНӨӨДӨР: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” уулзалт болно.
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болох үйл явдлын тойм:
07:00 цагт: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийнэ.
08.30-12.30 цагт: “Блю Скай” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгч нарт танилцуулах сургалт, мэдээлэл өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЖДҮ-ийн газар/SME Agency of Mongolia хамтран зохион байгуулж байна. Утас: 9904-7909
09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Уур амьсгалын ногоон
сангийн хурал болж, тус сангийн
санхүүжилтээр 2024-2027 онд Монгол Улсад
хэрэгжүүлэх
төсөл хөтөлбөр, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлон танилцуулна. Утас: 8803-8882.
10.00-11.00 цагт: УИД-ийн өмнөх талбайд: Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох “It
Takes A World”
кампанит ажлын хүрээнд "Найз
байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяныг олон улсын “Дэлхийн зөн”
байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг" зохион байгуулна. Утас: 9913-5626.
11.30 цагт: “ЗМ”
сонины Үндэсний мэдээллийн төвд: Хууль
эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж,
"Мэдэх эрхтэй" аян өрнүүлж “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэл хийнэ. Утас: 9950-9057,
8904-1916.
11.40-12.00 цагт: Хил хамгаалах ерөнхий газарт: Хилийн цэргийн 0288 лугаар ангил байлдааны туг гардуулах ажиллагаа болно. Байлдааны туг, үнэмлэх гардуулахад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно.
11.00 цагт: МҮЭ-үүдийн холбооны байранд: Монголын Төмөр замчдын
ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх
хэвлэлийн бага хурал зохион байгуулж
байна. Утас: 9914-9240, 9908-4077.
19.00 цагт: 4 дүгээр сард тохиодог олон улсын “Мэдээлэл, технологийн салбарын охидын өдөр”-ийг энэ жил “Digital skills for life” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” уулзалт болно.