ӨНӨӨДӨР: С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-26 06:15:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явдлын тойм:

08.30 цагт: Төрийн ордонд: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болно

10.00-14.00 цагт: УИХ-ын байнгын болон түр хороодын хуралдаан болно.

11.00 цагт: Оросын соёл, шинжлэх ухааны төвд орчуулагч СГЗ Д.Цахилгааны монгол хэл рүү хөрвүүлсэн Оросын нэрт зохиолч И.С.Тургеневийн 3 боть өгүүллэг, туужийн номын нээлт болно.

12.30 цагт: “Монгени” цогцолборт сургуульд: Төрнийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагч, Монгол шатрын холбооны ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээний нээлт болно. Утас: 9997-2117.

14:00 цагт: МҮХАҮТ-д: Бизнесийн Ёс зүй, комплаенсын Үндэсний хоёрдугаар форум зохион байгуулагдана. Утас: 99995803, 95632021

14:00 цагт:  Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилготой “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийн нээлт болно. Утас: 9903-4842.

Холбоотой мэдээ