ХОВД: Лаборатори нэгдүгээр сургууль 22 дугуйлан хичээллүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-25 16:47:25

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад 21 мянга гаруй сурагч суралцаж байна. Үүний 2300 гаруй сурагч нь ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагчид юм.  

Тус сургууль энэ хичээлийн жилд хүүхдийн сэтгэхүй, авьяас, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 22 секц, дугуйлан ажиллуулж, 700 гаруй хүүхдийг хүсэл сонирхлынх нь дагуу хөгжүүлж чаджээ.

Өнөөдөр ерөнхий боловсролын, лаборатори нэгдүгээр сургуулийн 200 гаруй сурагч нэгдэн дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангаараа дамжуулан юу сурч, мэдсэнээ тайлагналаа.

Тэд энэ хичээлийн жилд сурлага, урлагийн төрлүүдээр нэлээд их амжилт гаргасан бөгөөд дуу хөгжмийн үзүүлбэрүүдийг шимтэн суралцсанаа илэрхийлж байлаа.

Хөгжсөн сурагчдын тайлант өдөрлөгт Лаборатори нэгдүгээр сургуулийн багш нар, сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөл өргөнөөр оролцож, үзэж сонирхлоо.

Лаборатори нэгдүгээр сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд "Авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан нь сургалтын үр дүнгээ сайжрах боломжийг бий болгожээ. 

Түүнчлэн сургуулийн хүүхэд хөгжүүлэх цогц бодлого цаашид өргөжиж, сургалт, секц, дугуйлангууд тогтмол хичээллэнэ. Сурагчид юу сурч, мэдсэнээ, хэрхэн хөгжиж буйгаа жил бүр тайлагнах аж

Холбоотой мэдээ