БНСУ-аас Киевт зэвсэг нийлүүлэх асуудлыг Ж.Байден, Юн Сог Ёль нарын уулзалтаар хэлэлцэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-25 14:03:44

СӨҮЛ. /Yonhap/. Сөүлээс Киевт цэргийн тусламж үзүүлэх асуудал БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтаар хэлэлцэх сэдэвт ороогүй гэж БНСУ-ын төрийн тэргүүний засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.


“Киевт зэвсгийн дэмжлэг үзүүлэх тухайд одоогоор энэ асуудлыг хэлэлцэхгүй” гэж төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 


АНУ, БНСУ-ын удирдагчид Украины байдлыг дэлхий дахинд тулгамдаж асуудлуудын хүрээнд хэлэлцэнэ гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жейк Салливан даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Ж.Байден, Юн Сог Ёль нарын яриа хэлэлцээны чухал сэдэв нь Украин байх болно гэж мэдэгдсэн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч өмнө нь Украинд сум, хуягт техник нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Юн Сог Ёль АНУ-д төрийн айлчлал хийж байгаа бөгөөд түүний айлчлал дөрөвдүгээр сарын 28-нд дуусна. 



Холбоотой мэдээ