ХӨВСГӨЛ: Хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн 200 гаруй гутаарь загасыг голоос гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-24 15:42:04

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гутаарь загаснуудыг голоос гаргаж биологийн бохирдлыг цэвэрлэсэн байна.



Загаснууд Хөвсгөл нуурын цутгал бүхий Алагцарын голын цүнхээлийн зузаан мөсөн дор ичээлж, үржилд орж байсан байна.  


Энэ үед нь шар усны үер орсны улмаас хүчилтөрөгчийн дутагдал үүсэж 200 орчим гутаарь загас үхсэн байсныг Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар илрүүлэн голоос гаргаж цэвэрлэсэн байна.

 

 

 

Холбоотой мэдээ