ӨНӨӨДӨР: Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлал эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-24 05:13:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм:

 -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 24-26-нд хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна.

11:00 цагт: Төрийн ордонд: ЦХХХ-ны сайд Н.Учрал Шилэн ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад шинээр нээлттэй ил тод байрлуулсан мэдээллүүд болон бусад үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Утас: 9910-3830.

12.00 цагт: УЕПГ-ын үүдэнд: Мэдээллийн зарим сайтын сэтгүүлчид ЗТХ-ийн сайдад хамаарал бүхий хэргийн холбогдох матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий прокурорын газарт хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ. Утас: 9900-8498.

14.00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ХЭҮК, Эмнести Интернэшнл, Глоб Интернэшнл төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн зөвлөл хамтарч “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Утас: 7000-0160.

15.00 цагт: “Орд” арт галерейд: Хүүхдийн урлан бүтээх төвийн уран бүтээлч, багш Р.Энхбаяр, Г.Туяа нарын бие даасан үзэсгэлэнгийн нээлттэй.


Холбоотой мэдээ