ДАРХАН-УУЛ: 2.6 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-20 22:18:04

Дархан /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу анх удаа орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг жил бүр хийдэг. Энэхүү буцаан олголтыг энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 21-ний дотор иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргасан аж.

2023 онд Дархан-Уул аймагт нийт 2277 иргэнд 2.6 тэрбум төгрөгийг буцаан олголт хийгдэнэ. Хуульд тухайн оныхоо хоёрдугаар улиралд багтаан ХХОАТ-ыг буцаан олгохоор заасан байдаг аж.

Нийгэм, эдийн засгийн байдал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа үед гаргасан аймгийн засаг даргын шийдвэр нь бусад 20 аймгаас хоёр сарын өмнө буцаан олголтыг шилжүүлэх болсонд иргэд талархалтай байна.

Холбоотой мэдээ