ӨНӨӨДӨР: “Монголчуудын соёлын өв” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-19 07:07:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” сэдэвт 6 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09:00-17:00 цагт: НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. Иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээс иргэний болон захиргааны, эрүүгийн болон гэр бүл, гэрээний эрх зүйгээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Иргэдэд үйлчлэх утас: 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804.

10.00 цагт: АТГ-дТүлэнхийн эмнэлгийн С блокны газар дээр хууль бусаар барьсан 12 давхар орон сууцыг битүүмжилж, борлуулалтыг зогсоохГеронтологийн төв эмнэлгийн барилгыг царцаасан "Арево интернэйшнл"-д орсон 21.5 тэрбум төгрөгийн санхүүжилт, гүйцэтгэлийг шалгуулахаар гомдол гарган хандана.

11.00 цагт: УЕПГ-ын дэргэдэх Сургалт-судалгааны хүрээлэнд: Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар мэдээлнэ. Утас: 9290-0007.

11.00 цагт: ШУА-д: Эрдэмтдийн үг цуврал лекцээр “Шинэ эдийн засаг” сэдвээр доктор, академич Б.Батхишиг илтгэл тавина.

12.00 цагт: Захиргааны хэргийн шүүхэд: Хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээгүйжүүлэлтийн эмч О.Энхмаа нь хууль зөрчиж барьсан 16 давхар орон сууцыг зогсоож, Улсын комиссыг түтгэлзүүлсэн талаар мэдээлнэ. Утас: 8882-4051, 9974-8016.

16.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Япон сан болон Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн”-гийн нээлт болно.


Холбоотой мэдээ