ӨВӨРХАНГАЙ: Уур амьсгалын хувьд эрсдэл ихтэй аймгийн тоонд ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-17 15:52:08

Арвайхээр /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий, эмзэг орнуудын нэг бол Монгол Улс юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, энэ нь байгалийн экосистем төдийгүй нийгэм, эдийн засгийн гол салбаруудад сөргөөр нөлөөлж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах үндэсний стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хүрээнд эрдэмтэн, судлаачдын баг орон нутагт бүсчлэн ажиллаж, төсөлд санал авах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Шинжлэх ухааны доктор Д.Давгадорж, доктор Б.Бурмаажав, төслийн ажилтан Б.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, салбарын байгууллагуудын удирдлага, мэргэжилтний санал дүгнэлтийг сонсож, уур амьсгалын өөрчлөлт аль салбарт илүү нөлөөлж байгааг тодорхойлж байна.

Өвөрхангай уур амьсгалын хувьд хуурайшилт ихтэй, ургамлын гарц буурч, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа эрсдэл ихтэй аймгийн тоонд ордог гэх дүгнэлт гарсан. Тийм учраас тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Гэхдээ энэ удаа улсын хэмжээний нэг төлөвлөгөө гаргаж байгаа. Аймаг аймгаар нь төлөвлөгөө гаргахад бэрхшээл байна” хэмээн доктор Д.Дагвадорж хэллээ. 

Холбоотой мэдээ