Жуулчдад үйлчлэх жолооч нарыг 5 чиглэлээр сургаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн
хүрээнд аялал жуулчлалын салбарт мэргэшсэн жолооч нарыг зорилтот сургалтад
хамруулж байна. ЗТХЯ, АТҮТ, “Монголын аялал жуулчлалын жолооч нарын холбоо” ТББ хамтран зохион байгуулж буй сургалтаар жолооч нарыг:
- Зан харилцаа, үйлчилгээний соёл
- Жуулчин тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, холбогдох
дүрэм стандарт,
- Зам, тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй
байдлыг хангах,
- Анхны түргэн тусламж үзүүлэх практик сургалт
- Галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэхэд сургаж байна.
Жуулчин
тээврийн жолооч нарыг бэлтгэх
“Жуулчин тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдалд жолоочийн гүйцэтгэх
үүрэг” сэдэвт сургалтад хамрагдагчдад
серфикат олгож байна.
“Монголд зочлох жил”-ийн
хүрээнд зам, тээврийн салбарт, агаарын тээврийн салбарын либералчлал, нислэгийн
тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлж, тийзний үнийг бууруулж, зорчигчийн галт
тэрэгний үйлчилгээ, чанарыг сайжруулж аялал жуулчлалын хөгжилд онцгойлон
анхаарч буй талаар ЗТХЯ-наас мэдээллээ.