Нийтийн албанд томилох 478 иргэний мэдүүлгийг хянав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-12 12:09:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн 478 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг энэ сарын 3-7-нд шалган, 165 мэдүүлгийг хянан шийдлээ.

Одоогоор 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгааг АТГ мэдээлэв.


Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Мөн 81 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Холбоотой мэдээ