ӨНӨӨДӨР: “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 11-ний
өдөр болох үйл явдлын тойм:
08.30 цагт: Төрийн ордонд: "Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах
амлалт: Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл”
сэдэвт олон улсын форум болно.
09.00-14.00 цагт: Нийслэлийн иргэний танхимд: Экологийн цагдаагийн албанаас “Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөн зохион байгуулж байна.
09.00-14.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаан болно.
10.00
цагт: ЗТХ-ийн
сайд С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллана. Утас: 8805-7167.
12.00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд: Нийслэлд байгаа 1300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох, иргэн, СӨХ-ны хооронд үүсдэг үл ойлголцлыг зохицуулах зорилготой хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн талаар мэдээлнэ. Мөн худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар мэдээлнэ. Утас: 9903-7310.
09.00 цагт: Удирдлагын академид: “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум
болно. Утас: 9191-2940.