"G20" эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бүх арга хэрэгслийг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-06 09:50:10

ХАНЖОУ. /Reuters/.  Дэлхийн эдийн засгийн тогтвортой бөгөөд тэнцвэртэй өсөлтийг хангахын тулд бодлогын чанартай бүх арга хэрэгслийг ашиглана гэж аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын “Их-20” бүлгийн удирдагчид мэдэгдлээ.

Хятадын Ханжоу хотод даваа гарагт гаргасан дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд дээрх зорилтыг тусгажээ.

Уг мэдэгдэлд “дэлхийн эдийн засаг сэргэж байгаа боловч эрсдэл их байгаа учраас өсөлтийн хурд саарах төлөвтэй байна” гэж дурдсан байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд “Их-20”-ийн гишүүн орнууд тус тусдаа болон нэгдмэл байдлаар мөнгө санхүүгийн арга хэмжээ авч, бүтцийн шинэчлэлт хэрэгжүүлэх болно гэж оролцогчид тохиролцсон байна.

Мөн мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор худалдааны сайд нарын дэлхийн форумыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ