СҮХБААТАР: Ноолуурын дуудлага худалдааг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-05 11:02:13

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн биржээс зохион байгуулсан ноолуурын дуудлага худалдаа Хэнтий аймгаас эхэлсэн. Тус аймагт энэ сарын 3, 5, 7-ны өдрүүдэд үргэлжлэн дуудлага худалдаа болох байсан ч цуцлагджээ. 4 дүгээр сарын 5-ны байдлаар ноолуур килограмм нь 153 мянган төгрөгийн үнэтэй байна. Малчид болоод хоршоо, бүлгүүд дуудлага худалдаанд оролцох сонирхол, хүлээлт их байсан юм.

Зохион байгуулагчид цуцлагдсан шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй. Хэнтий, Дорнод аймагт явуулсан дуудлага худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид ирж оролцон үнэ хаялцсан байна. Улмаар худалдан авагчид болоод зохион байгуулагчдын төлөвлөж байснаар үйл ажиллагаа өргөн болоогүй, мөн дотоод болон гадаад зах зээлийн үнэ нөлөөлсөн байх магадлалтай гэх мэдээллийг орон нутаг дахь холбогдох мэргэжилтэн өглөө. Хоёр аймагт болсон дуудлага худалдаагаар ноолуур дээд тал нь 172550 төгрөг хүрчээ. 

Холбоотой мэдээ