АРХАНГАЙ: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн стандарт хангалт 71-90.2 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-31 14:54:58

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт сүүлийн арван жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсөв бусад төсөл хөтөлбөрийн 42.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулжээ.


Дурдвал нийт мөнгөн дүнгийн 59.1 хувь буюу 25.1 тэрбум төгрөг нь шинэ барилга, засвар үйлчилгээнд, эмнэлгийн тоног төхөөрөмж авахад 29.3 хувь буюу 12.4 сая төгрөгийг, автомашин, парк шинэчлэлт хийхэд 2.1 тэрбум, багийн эмчийн унаанд 247.7 сая төгрөг, эмнэлгийн бус тоног төхөөрөмжид 2.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.


Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг хийснээр тоног төхөөрөмжийн стандарт хангалт 71-90.2 хувьд хүрчээ.


Мөн энэ салбарт 2021-2022 онд хийсэн томоохон хөрөнгө оруулалтыг дурдвал ариутгалын тасгийн засвар, PCR иж бүрэн лаборатори, эрүүл мэндийн байгууллагуудад иж бүрэн компьютер, зөөврийн рентген аппарат, дутуу нярайн тасгийн тохижилт, эрүүл мэндийг дэмжих төв, ходоод, уушигны дурангийн иж бүрдэл, чих хамар хоолойн үзлэгийн иж бүрдэл, суурин дижитал рентген, шүдний иж бүрдэл, шүдний рентген аппарат, суурин болон зөөврийн ЭХО зэрэг эрүүл мэндийн цогц оношилгоог дэвшилтэд техник технологийг ашиглан мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэдэд үйлчилж байна. 

Холбоотой мэдээ