Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг ирэх жилээс ярина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-29 12:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас өнөөдөр Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжих эсэх тухай асуудал хэрхэн шийдэгдэж буйг тодруулсан юм. 


Тэрбээр энэ тухайд, “Нар жаргаж мандаж байгаа цагт тааруулж, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлаа нийцүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Энэ нь тухайн албан хаагчдын ажлын бүтээмж, цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Зуны цагийн хуваарьт шилжүүлэх асуудлаар яамдаас санал авсан. Ингэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Стандарт, хэмжил зүйн газраас олон улсын байгууллагуудтай энэ талын тохиргоо хийхэд хугацаа ордог гэсэн тайлбар ирүүлсэн. Эл асуудлаар Засгийн газрын түвшинд шийдвэр гаргана. Гэхдээ энэ онд биш, ирэх жилүүдээс энэхүү хуваарийг мөрддөг байх нь зүйтэй. Улмаар Засгийн газрын тогтоол гаргаж, УИХ-д танилцуулна. Үүнийгээ олон улсын байгууллагад уламжлах болно” гэлээ.

Холбоотой мэдээ