ГОВЬ-АЛТАЙ: Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-03-28 14:26:25

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "Шинжлэх ухааны технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын байранд зохион байгуулж байна.


Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн 150 орчим нэрийн бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж буй юм. Иргэд сүүний уургийн бэлдмэл, байгалийн гаралтай тос тосон бүтээгдэхүүнүүд, хуурайшуулсан бүтээгдэхүүн, эмийн ургамалтай цай зэрэг бүтээгдэхүүн, технологийг илүүд сонирхож худалдан авч байна.