Жүжигчин Г.Занабазар АНУ-д “Гоо үзэсгэлэн ба араатан” жүжигт гол дүр бүтээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-27 10:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын "Синетик" театрын авьяаслаг монгол жүжигчин Ганхуягийн Занабазар дэлхийд алдартай Гоо үзэсгэлэн ба араатан" жүжгийн гол дүр болох араатны дүрд тоглож байна.

 

Жүжигчин Г.Занабазар өмнө нь У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Ромео, “Арван хоёр дахь шөнө” жүжгийн Фесте, “Питер Пэний адал явдал”-ын жүжигт Сүүдэр, “Нойрсож буй гоо үзэсгэлэн” жүжгийн Ханхүүгийн дүрийг бүтээжээ. “Гоо үзэсгэлэн ба араатан” жүжгийг гуравдугаар сарын 3-наас тоглосон бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд хаалтаа хийх аж.


Ташрамд дурдахад, түүний аав Н.Ганхуяг АНУ-д Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж, эх орноо сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж буй юм.

 

Холбоотой мэдээ