ӨНӨӨДӨР: “Мянган инженер" төслийн оюутнуудад батламж гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 27-ны өдөр болох үйл явдлын тойм:
08.00 цагт: Монголын
Банкны холбооноос банкны салбарын тоймыг танилцуулна.
08:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: Бүжгийн
спорт, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв
боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүн домог”
бүжгийн их наадмыг зохион байгуулна. Утас: 8615-0048.
10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
11:30 цагт: Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст: Гоо сайхны эмнэлгийн буруутай
үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэд мэдээлэл өгнө.
Утас: 99672927
12:00 цагт: “One Event Hall”-д.Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэгтэй. Энэ удаад УИХ-ын гишүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМДЕГ, Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ, эмч нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзана.
14:00 цагт: БШУЯ-нд: "1000 инженер" төслийн энэ жил явах оюутнуудад батламж гардуулах ёслол болно. /401 тоот/
18.00 цагт: УДБЭТ-т: Театрын өдрийг тохиолдуулан оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн үйл ажиллагаа 14 дэх жилдээ болно.