Эзэнгүй муур, нохойг тоолно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй муур, нохойн тооллогыг энэ сарын 25-30-нд хийж байна.
Эзэнгүй
муур, нохойн тоо гаргасны үндсэн дээр дараагийн арга
хэмжээг авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийхэд нийслэлд 300-350 мянган эзэнгүй
нохой, муур байжээ.
Түүнчлэн,
УБЗАА-наас хаврын их цэвэрлэгээ аяны
хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобус, гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж цэвэрлэн, сурталчилгааны
наалтыг арилгажээ. Мөн 1300
орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайг цэвэрлэн, засвар
үйлчилгээ хийсэн аж.