Хоккейн IV Дивизионы ДАШТ эхэлж, Монголын баг эхний хожлоо авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор
зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 23-нд 14:00 цагаас Филиппин-Индонез багийн тоглолтоор эхэлж, 17.30 минутад албан ёсны нээлтээ хийсэн юм.
ДАШТ Улаанбаатар хот дахь "Steppе Arena" мөсөн өргөөнд
зохион байгуулагдаж байна. Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга
шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ
удаагийн тэмцээнд үнэхээр ач холбогдол
өгч байгаа. Үүнийг ДАШТ-ий нээлтийг зорьж очсон хүн бүр харсан байх.
Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонез улсын шигшээ
багийн хооронд болж, 14:0 харьцаатайгаар Филиппиний баг өрсөлдөгчөө
буулгаж авсан юм. Харин 18.00 цагаас болсон Монгол, Кувейт улсын багын
хоорондох өрсөлдөөнд Монголын шигшээ баг 8:0 гэсэн онооны илүүрхлээр Кувейтийн хоккейчдыг хожлоо.
Тоглолтын хуваарь:
2023.03.25
14:00.
Индонез - Кувейт
18:00.
Филиппин - Монгол
2023.03.26
14:00.
Кувейт - Филиппин
18:00. Индонез - Монгол