Бат-Өлзий сумын нэрэмжит 256 бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 16:00:08

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн энэ намрын нээлтийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ хамтран зохион байгуулжээ.

Барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, Н.Жаргалбаяр, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Дорнод нутаг дэвжээний бөх аймгийн заан Х.Алтансүх найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Дорнод нутаг дэвжээний бөх аймгийн арслан Д.Анар нар шалгаран үлдсэн байна.

Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд