ӨМНӨГОВЬ: Даланзадгайн цөөрөмд нүүдлийн шувууд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-16 07:35:13

 Даланзадгад /МОНЦАМЭ/. Урин цаг наашилж хаврын урь орохтой зэрэгцээд Даланзадгайн цөөрөмд энэ жилийн анхны шувууд иржээ.


 Жил бүрийн 3 дугаар сарын 8-10-ны хооронд Даланзадгайн цөөрөмд хос хондон ангир ирдэг бөгөөд өнгөрсөн жил 3 дугаар сарын 6-нд, энэ жил 3 дугаар сарын 5-нд гурван хос хондон ангир, хоёр хос шовтгор алаг нугас, нэг буурал галуу хамтдаа ирсэн талаар шувуу судлаач Х.Түмэндэлгэр ярилаа. 

 

  

 Өнөөдрийн байдлаар Даланзадгайн цөөрөмд нэмэгдэн буурал галуу, хээрийн бор шувуу, цээжмэг гал сүүлт, бор цэгцүүхэй, цөлийн чогчиго, хадны бор шувуу, шовтгор алаг нугас зэрэг шувууд үдлэн буужээ.

 


 


 

 Говь нутгийн энэхүү бяцхан цөөрөмд Монголд нүүдэллэн ирж байгаа усны шувууд үдлэн бууж амраад нүүдэллэн явдаг юм. 

Холбоотой мэдээ