АРХАНГАЙ: "Архангай 100" хамтын бүтээн байгуулалтын төслийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-13 11:13:52

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүхт 100 жилийн ойг угтан Залуу бизнес эрхлэгчдийн хөгжлийн холбоо ТББ-аас санаачлан "Архангай 100" хамтын бүтээн байгуулалтын төслийг санаачлан эхлүүлж, нээлтийг албан ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

 

Энэхүү төслийн хүрээнд Цэцэрлэг хотын өнгө үзэмж, зам талбай, явган хүний зам, гарц зэрэг тохижилтын олон ажил, Булган уулын энгэр дэх Галданзуу хийдийн өнгө төрхийг сэргээн засварлах зэрэг аялал жуулчлалд эергээр нөлөөлөх бүтээн байгуулалтын ажлуудыг төсөл хэрэгжих 5 сарын хугацаанд ард иргэдийн шууд оролцоотойгоор хийхээр төлөвлөжээ.

 

Энэхүү төсөл нь сугалаат хөтөлбөр хэлбэрээр явагдах ба Архангайн уугуул иргэн болон Архангай нутгийн хөгжилд нэмэр болох чин хүсэлтэй хэн ч нэг ширхэг сугалааг 50000 төгрөгөөр худалдан авч болно. Энэ нь нутгийн бүтээн байгуулалтын хөгжилд хандив болох ба нөгөө талаар супер азтануудын нэг болох боломжтой юм.

 

Төслийн нээлтийн хүндэтгэлийн тоглолтод урилгаар хөтлөгч Цоомоо, дуучин Эрка, Оюу, Наки, Дашням нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

Холбоотой мэдээ