Зүүн Өмнөд Азид "зика"-ийн тархалт газар авах эрсдэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-09-02 11:52:49

СИНГАПУР. /Kyodo/. Зүүн Өмнөд Азийн улсууд шумуулаар дамждаг “зика” вирусийн тархалт газар авахаас урьдчилан сэргийлж байна.

Сингапурт “зика”-гийн халдвар авсан 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол Малайзад анхны тохиолдол бүртгэгджээ.

“Зика”-гийн халдварыг улс орны дотоодод авсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг Сингапурын Засгийн газар өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Албаны хүмүүсийн хэлснээр, лхагва гараг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд Сингапурт уг вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 115 болж нэмэгджээ.

Мөн пүрэв гарагт Малайзын Засгийн газар “манай улсын иргэн нэгэн эмэгтэй “зика”-гийн халдвар авсан нь тогтоогдсон. Энэ эмэгтэй наймдугаар сарын 19-нөөс хойш хөрш Сингапурт гурав хоног байсан. Энэ эмэгтэйгээс халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг холбогдох албаныхан шалгаж, түүний амьдардаг нутагт тархсан шумуулуудыг устгаж байна" гэв.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, “зика” вирусийн халдвар Азийн бусад улсад, тэдгээрийн дотор Таиланд болон Вьетнамд тархаад байгаа юм.

Зүүн Өмнөд Азийн зарим бүс нутагт бүтэн жилийн турш шумуул элбэг байдагтай холбоотойгоор уг вирусийн халдвар газар авч болзошгүй гэж албаны хүмүүс анхааруулж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ