ТӨВ: Хорин жилийн дараа сүүдэрт нь суух модоо өнөөдөр тарь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-09 16:38:16

Зуунмод /МОНЦАМЭ/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд айл өрх бүр хашаандаа мод тарих явдал нэмэгдсэн. Иймд Төв аймгийн Зуунмод цэцэрлэгжүүлэлт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд “Хорин жилийн дараа сүүдэрт нь суух модоо өнөөдөр тарь” уриатайгаар мод тарих дараах зөвлөмжийг хүргэж байна.



Хашаандаа, нүдэнд харагдаж байх газарт модоо цэцэглэдэг дарааллаар нь таривал сайн байдаг. Жишээлбэл,

1.Гүйлс буйлс 5 дугаар сарын эхээр цэцэглээд дуусаж байхад залгаад голт бор цаашлаад сарнайн бут намар болтол тасралтгүй цэцэглэж сарнайн дунд зуныг өнгөрөөдөг.

2.Мөнх ногоон нарс модыг цонхны ойролцоо гэхдээ нар хаахааргүй зайд тарих.

3.Байшингийхаа нүүрэн талд шинэ жилээр хүүхэд, ач, зээ нартайгаа чимэх ганц сайхан гацуур таривал гоё. Гэхдээ ургалт, тархалтын зай талбайг сайн тооцоолох, нарны гэрлийг хаахгүй байх тал дээр анхаарах

4.Улиасыг гэрээс зайтай хашаа дагуулж ойн зурвас маягаар тарих нь зохимжтой.

5.Хайлаас модыг эхнээс нь засаад ургуулаад явбал агаарт том орон зай эзэлж ургадаг учир зай багтаамжийнхаа донжийг олоод, яваандаа сүүдрэвч болгох, мөн доор хэсэгт зүлэгжүүлж сүүдэрт нь ном уншаад хэвтэж байхаар төсөөлж таривал зүгээр.

6.Жимсний модыг аль болох цочир хүйтрэлт, салхинаас хамгаалж нөмөр бараадуулж тарих хэрэгтэй. 


Холбоотой мэдээ