Монгол-Хятадын төмөр замын холболтуудыг эхлүүлэхээр бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-07 10:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулж, нүүрсээ тээвэрлэж эхэлсэн. Гэхдээ энэ төмөр замыг одоогоор БНХАУ-ын төмөр замтай холбоогүй байгаа юм.


Хоёр тал холболтын цэгээ тохирсон ч хэрхэн холбох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ болон иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр тендер зарлажээ.


Энд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлээс гадна Ханги Мандал, Ганцмод, Шивээхүрэнгийн боомтыг холбох төмөр замын асуудал мөн хөндөгдөж байгаа. Энэ талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяагаас тодруулахад, “Ханги-Мандалын боомтыг холбох талаар БНХАУ-ын талтай тохиролцохоор ярилцаж байна. Гашуунсухайтын боомтын холболтын зураг, төслийн ажлыг ЗТХЯ хийж эхэлж байгаа. Шивээхүрэнгийн хувьд зураг төслийг хийгээд дууссан. Одоо “Монголын төмөр зам” компани Хятадын талтай тохиролцох ганц хоёр асуудал байгаа. Үүнийг шийдсэнээр холболтын бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо амжуулж эхлүүлнэ” гэсэн хариуг өгсөн юм.


Төмөр замын тээврээр Ханги боомтоор нүүрсээ шууд экспортолж байна.


Мөн тэрбээр "Хоёр улсын хооронд экспортын эрдэс бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэхэд төмөр замын цариг зөрүүтэй байдаг учир “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “МАК” зэрэг манай улсын нүүрс экспортлогч томоохон компаниуд нүүрсээ төмөр замаар шууд хил гаргах боломжгүй, заавал сэлгэн ачих терминалыг дамжин буулгадаг. Тиймээс боомтууд дээр сэлгэн ачих терминалын том талбай байгуулах шаардлагатай. Энэ дэд бүтцийн ажилд дахин зардал гарч, нэмэгдэнэ" хэмээсэн юм.


Ташрамд мэдээлэхэд, “Монголын төмөр зам ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тус компани Монголын Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй ААН,  байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах ажМөн төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, шатахуун тээвэрлэснээр хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, автомашинаар даац хэтрүүлэн шатахуун тээвэрлэж автозамаа эвдэхгүй байх зэргээр эергээр нөлөөлөх талаар “Монголын төмөр зам ТӨХК мэдээлж байна.


Түүнчлэн ЗТХЯ, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулж, энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлээд байнаИнгэснээр “Тавантолгой өртөө”-нөөс Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги чиглэлийн төмөр замаар Ханги боомтод экспортын нүүрс тээвэрлэн хүргэж байгаа юм. Туршилтын тээвэрлэлтээр 21 мянган тонн экспортын нүүрс гаргажээ. Тээвэрлэлтийг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ