Нэгдсэн эмнэлгийн даргыг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-01 18:33:09

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, ерөнхий эмчээр Төлеубайн Серикжанийг томиллоо.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауыржан нар шинээр томилогдсон удирдлагын ажлыг нь хүлээлцүүлж, нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцав. Улмаар нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан, ажилчидтай уулзлаа.

Нэгдсэн эмнэлгийн дарга, ерөнхий эмч Т.Серикжан  нь Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 1982 онд төрсөн. 2005 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд их эмч мэргэжлээр төгссөн. 2008 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ЭХО, рентген, компьютер томографи мэргэжил эзэмшиж, 2010 онд Травматологи, ортопеди шинжлэх ухаанд нялхасын тахилзуурын өвчний эмчилгээний сургалтанд хамрагдсан. 2013 онд Токио хотын их сургуульд докторын зэргээр суралцаж байгаа.  2013 онд Улаанхус суманд хүний эмч, Нэгдсэн эмнэлэгт эмч, ЭХО, Рентгений эмчээр ажиллаж, 2016 оны "Орон нутгийн сонгууль"-аар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр  сонгогдон, ийнхүү Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ