Баян-Өлгий аймагт энэ хичээлийн жилд 23300 гаруй хүүхэд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-01 14:57:27

Баян-Өлгий аймагт хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо.

Тус аймгийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт хувийн болон төрийн өмчит 43 сургууль, 42 цэцэрлэг ажлаа эхэллээ.

ЕБС-ын  43 сургуулийн  23310 суралцагч, үүнээс шинээр нэгдүгээр ангид 2681 хүүхэд элссэн байна. Урьдчилсан байдлаар 6267 хүүхэд бага ангид суралцана.  Харин өнгөрсөн хичээлийн жилд тус аймгийн ЕБС-ийн 1467 багш ажиллаж,  38  цэцэрлэгийн 6592  хүүхэд элссэн бөгөөд 246 багш  ажиллажээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ