Уншигч төхөөрөмж 400 гаруйг суурилуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-27 12:59:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд одоогоор автозамын дагуу нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулаад байна.


Тодруулбал, Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийн ажлыг эрчимжүүлэхэд нийслэлийн төвийн бүсийн 6 дүүргийн  гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, 4 пост, оношилгооны 5 төвд байршуулаад байгаа юм. Эдгээрийг энэ оны эхний улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлнэ.


Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний нэгдсэн системийн ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгснийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Холбоотой мэдээ