“Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-27 12:52:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулах талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ярилцав.


Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус форумыг зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөө боловсруулж танилцуулах үүрэг өглөө. Энэ хүрээнд форумын агуулга, сэдэв, танилцуулгыг боловсруулан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн оролцоог хангаж, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангах аж.

 

Холбоотой мэдээ