Европт CO2 ялгаруулалтын квотын үнэ анх удаа тонн тутамд 100 евро давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-02-22 09:53:42

ЛОНДОН. /The Financial Times/. Европт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын квотын үнэ анх удаа тонн тутамд 100 еврог давжээ.


Мягмар гарагт Европын Холбооны “EU ETS” худалдааны системийн дагуу арилжаалагдсан квотын үнэ 2 хувиар өсөж, тонн тутамд 101 еврод болж дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 


Европт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын квотын үнэ сүүлийн гурван жилд тав орчим дахин нэмэгджээ. 


Сүүлийн жилүүдэд квотын үнэ нэмэгдсэн нь Европт байгалийн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид илүү хямд боловч бохир түлш болох нүүрсийг ашиглахаас өөр аргагүй болсонтой холбоотой юм. Нүүрс шатаах үед хий ашигласнаас хоёр дахин их CO2 ялгардаг байна. 


Холбоотой мэдээ