Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар авлигатай тэмцэх байр сууриа анх удаа тогтоол болгож хэрэгжүүлэх гэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-02-23 11:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон, энэ хүрээнд 5Ш үйл ажиллагаа бүхий хөтөлбөрийг зарлаад буй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа тодруулж, байр сууриа илэрхийллээ.


Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-д 2 дугаар сарын 19-нд өгсөн ярилцлагадаа тодруулж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Засгийн газар 30 жилийн түүхэндээ анх удаа авлигатай хатуу тэмцэнэ гэсэн байр сууриа Засгийн газрын тогтоол болгож хэрэгжүүлэх гэж байна. Энэ ажилдаа олон нийтийг хамтдаа оролцохыг уриалж байна. Ард иргэдтэйгээ хамтран тэмцээд үр дүн гаргаад үзье гэж байгаа юм. Өмнө нь авлигатай тэмцэх тэмцэл тунхаг байдлаар явж ирсэн. Тиймээс үр дүн гараагүй. Авлигын тогтсон системийг нураахад тал талаасаа шахаад, илчлээд явахад болохгүй зүйл биш гэж харж байгаа. Түгжрэл, утаа буюу агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг нэрийн цаана авлига байна. Нийгмийн хогийн ургамал болсон авлигыг дахин ургахгүй байх суурь нь авлигатай тэмцэх шилэн ажиллагаа юм. Ерөнхий сайдын хувьд авлигатай тэмцэхээс ухрахгүй, Засгийн газар чадах бүх зүйлээ хийх болно. Бид гайхамшиг бүтээх гээд байгаа юм биш. Энэ бол дэлхийн улс орнуудын хийгээд даван туулаад байгаа зүйл, тэдэн шиг л болох гээд байгаа юм" гэв. 

Холбоотой мэдээ