Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр 1, 6-гаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл автозамын хөдөлгөөнд оролцохгүй. Шинийн 1, 2, 3-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй талаар ТЦА-наас мэдээлж байна. Сар шинийн 4-ний өдөр буюу Баасан гарагаас дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх юм.
Сар шинийн баярын өдрүүдэд
жолооч нарыг эгнээ байраа зөв эзлэн, бусдадаа саад болохгүй, зохиомол түгжрэл
үүсгэхгүй байхыг ТЦА-наас сануулан, уриалж байна.
Нийтийн тээврийн тухайд Сар шинийн өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу үйлчлэх талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас
мэдээллээ. Улаанбаатар хотод Сар шинийн өдрүүдэд 107 чиглэлд 720 автобус үйлчлэх аж.