ӨНӨӨДӨР: Нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-17 06:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:


09:30 цагт: “Блю Скай” зочид буудалд: “Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг “Дээд хэмжээний уулзалт”-ыг угтан "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулган болно. Утас: 9595-3866.


10.30 цагт:  ЗТХЯ-нд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 8805-7167.

11:30 цагт: МҮЭ-ийн холбооны "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагнал гардуулах ёслол болно. Утас: 9914-9240, 9511-5380.

11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын 2023 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг танилцуулна.


11:00 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Богд хааны ордонд музейд: "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн гарч, Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн ХААН, ХАТАН бүтээлийн эзэд тодорно. 


“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

12:00 цагт: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос Шинийн нэгний өглөө болох жагсаал цуглааны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: иргэн О.Шинэбаяр Хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа талаар мэдээлнэ.


-“Морин хуур-2022” оны шилдэг дуу шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт болно.

-Улсын филармонид Морин хуур чуулгын “Торгоны хээ” тоглолт болно. 



Холбоотой мэдээ