Дундговь аймгийн ИТХ- ын даргаар С. Сүхбаатар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-01 10:32:32

Дундговь аймгийн ИТХ- ын даргаар С.Сүхбаатар ажиллаж байна.

Сумъяагийн Сүхбаатар нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.

Мандалговь хотын 10 жилийн сургууль, МУИС- ийн Зөвлөлтийн инженерийн бэлтгэл, МУИС- ын Олон улсын харилцааны дээд сургууль, Украйны Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Кюшюгийн их сургууль тус тус төгссөн.

Хуульч, багш, өмгөөлөгч, судлаач, англи, орос хэлний орчуулагч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор.

АЖЛЫН ТУРШЛАГА

МУИС- ын Хууль зүйн сургуульд дэд профессор

Хаан банкинд орчуулагч

Хуульзүй, дотоод хэргийн яаманд гадаад харилцааны мэргэжилтэн

Хууль зүйн үндэсний хүрээлэнд секторын эрхлэгч

2010- 2012 онд Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан

СОНГУУЛЬТ АЖИЛ

2012 онд Дундговь аймгийн МАН- ын хорооны тэргүүлэгч

2013 онд Дундговь аймгийн МАН- ын хорооны дарга,

2012- 2016 онд Дундговь аймгийн ИТХ- ын төлөөлөгч

ГАВЪЯА ШАГНАЛ

Дундговь аймгийн хүндэт тэмдэг

Дундговь аймгийн 70 жилийн ойн медаль

Прокурорын байгууллагын 80 жилийн ойн медаль

Хууль зүйн албаны 100 жилийн ойн медалиар шагнагдсан.

Холбоотой мэдээ