“Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад олгодог
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад “Насны хишиг” болон Эхийн алдарт одонгийн мөнгөн тэтгэмж олгодог. Үүнийг энэ сарын 14-нөөс буюу маргаашнаас олгох хуваарь гарчээ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас
нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ оны 2 дугаар сарын олголтын хуваарийг
танилцууллаа. Үүгээр ахмад
настнуудын 3 дугаар
сарын 1-ний тэтгэврийг энэ
сарын 14-нд урьдчилан олгохоор болжээ. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн
20-нд олгодог бол энэ хугацааг 2
дугаар сард 14-ний өдөр болгож урагшлуулаад байна.
“Насны хишиг”-ийн хувьд 2017
оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны
иргэдэд ахмадуудад улсын
баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог болсон. “Насны хишиг"-ийн олголтын
хэмжээ:
- 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
- 70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
- 80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
- 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг тус тус олгодог.