Монгол, Япон улсын боксчид хамтран бэлтгэл хийхээр ярилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-09 16:57:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Монгол Улсад хүрэлцэн ирсэн, япон улсын боксын холбооны ерөнхийлөгч Учида Саданобуг2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзжээ.


Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хоёр орны боксын уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд хоёр холбооны тамирчдын хамтарсан бэлтгэлүүдийг зохион байгуулах санал  хэлсэн байна. Монгол руу чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгаа, уг санаачилгыг бүрэн дэмжинэ гэж ноён У.Саданобу байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр УАШТ дээр мөн өдөр очиж боксчдын тоглолтыг үзэж сонирхсон байна.

Холбоотой мэдээ