ЗАВХАН: Отроор өвөлжиж байгаа малчдад хүнс, дархлаа дэмжих бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-08 17:04:08

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 18 сум зудын эрсдэлтэй байгаа бөгөөд нийт 13 аймагт 197 өрх отроор өвөлжиж байна.

Тухайлбал, гадны аймагт буюу нийт 13 аймгийн 49 сумын нутагт 197 өрхийн 662 иргэн, 116,2  мянган толгой мал отроор  өвөлжиж  байна. Харин гадна аймгаас  Завхан аймагт Хөвсгөл, Ховд, Увс аймгийн 10 сумын 72 өрхийн 53,702 толгой мал Дөрвөлжин, Завханмандал, Баянтэс сумын нутагт өвөлжиж байна.


Мөн Багахайрханы отрын бүс нутагт, сумын 8өрхийн  79,225 мал, Увс аймгийн Наранбулаг сумын 3 өрхийн 2,546 мал отроор өвөлжиж байна. Өөрийн аймгийн бусад сумын нутагт 13 сумын 167 өрхийн 140.5 мянган толгой мал отроор өвөлжиж байна.


Отрын нөхцөл байдалтай аймгийн шийдвэр гаргах түвшний удирдлагууд холбогдох газруудаас газар дээр нь очиж танилцах. Отроор өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өвс тэжээлийн тусламж хүргэх ажлуудыг нийт гурван удаа зохион байгуулсан. 


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болдоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн зургаа, Архангай аймгийн хоёр суманд оторлож буй 57 өрхөөр орж нөхцөл байдалтай танилцаж, нийт 48 сая төгрөгийн хүнс, дархлаа дэмжих эрүүл мэндийн багц болон бэлэн мөнгөний дэмжлэгийг үзүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ