ӨВӨРХАНГАЙ: "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 19 дэх төслөө хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-08 08:36:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч И.Кояма, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Нарийнтээл сумын цэцэрлэгийн засварын ажлыг гүйцэтгэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус цэцэрлэгийн А байр 1988 онд ашиглалтад орсон, олон жилийн эдэлгээний явцад хуучирч, дээврээс дусаал гоожих, мөөгөнцөртөх, дулааны шугам хоолой задрах зэргээр эрсдэлтэй нөхцөл үүсээд байгаа юм.


    Иймд Японы “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн 800-аад сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар хийж, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэхээр ийнхүү гэрээлсэн байна.


Энэ нь Өвөрхангай аймагт хэрэгжүүлж буй 19 дэх төсөл юм. Япон Улсын Засгийн газар нь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 оноос хойш 33 дахь жилдээ хэрэгжүүлж, 589 төсөл, арга хэмжээг санхүүжүүлээд байгаа аж. 

Холбоотой мэдээ