ДАРХАН-УУЛ: Зургаан мянга гаруй иргэн шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-07 17:53:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймагт шилжин ирэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 6000 гаруй иргэн шилжин иржээ.


Тодруулбал, 2019 онд 1440 иргэн, 2021 онд 2400, 2022 онд 2600 иргэн Улаанбаатар хот болон бусад аймгаас шилжин ирсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 6440 иргэн шилжин ирж бүртгэлээ хийлгэсэн гэж аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.


Мөн аймгийн хэмжээнд 5000 гаруй хуулийн этгээд бүртгэлтэй аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд Дархан-Уул аймагт 35 хуулийн этгээд шилжин ирж үйл ажиллагаагаа явуулахаар бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ